Эрүүл гэр бүл - аз жаргалтай амьдралын үндэс. Ойр дотны хүмүүсийн эрүүл мэнд хамгаас их баяр баяслыг авчирдаг.
B.Well Swiss компани нь хүмүүсийн төрөл төрөгсдөө халамжлах хүслийг хуваалцдаг. Үүний тулд B.Well Swiss компани гэр бүлийн гишүүн бүрийн хэрэгцээг харгалзсан олон нэр төрөл бүхий эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг боловсруулсан юм. Нялхас, идэвхтэй хэдий ч болгоомжгүй өсвөр насныхан, настай эцэг эхчүүд - тэдэнд бүгдэд нь анхаарал халамж хэрэгтэй байдаг.
B.Well бүтээгдэхүүнүүд нь гэр бүлийн гишүүн бүрийн эрүүл мэндийн хяналтын баталгаа бөгөөд энэ нь анхаарал халамж тавьж буй нэг илрэл юм.
B.Well Swiss компани нь төрөл төрөгсдөө халамжлах бидний хүслийг хуваалцан гэр бүлийн гишүүн бүрт зориулсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
B.Well Swiss үнэт зүйлс
B.Well Swiss компанийн гэр бүлийн бүтээгдэхүүн нь айл бүрт итгэл, амгалан тайван байдлыг авчирч гэр бүлийн аз жаргал улам дэлгэрч байхыг бид хүснэ
B.Well бүтээгдэхүүний чанар нь гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн хяналт, хамгаалалтад байгаа гэдэг бат итгэлийг өгдөг.
B.Well бүтээгдэхүүн нь ойр дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж тэдний амьдралыг сайжруулахад тусалдаг.
B.Well бүтээгдэхүүний үйлдвэрийн үйл явц нь сайн удирдлагын тусламжтайгаар алдарт Швейцарын цаг шиг явагддаг.
B.Well бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хялбар, тусгай мэдлэг, бэлтгэл ажил шаардахгүй ба өндөр нарийвлал бүхий үр дүнг өгдөг.
Нээлттэй байдал болоод хэрэглэгчид, хамтран ажиллагсдаа анхаарал тавих нь хүн бүрт ойр, хүртээмжтэй эрүүд мэндийн бүтээгдэхүүнийг бий болгоход тусалдаг.
B.Well Swiss компани нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанарын хяналтад нухацтай анхаарал хандуулдаг. Тийм учраас компанид нэвтрүүлсэн чанарын удирдлагын системийг европын болоод олон улсын стандартын дагуу гэрчилсэн. Эдгээр стандартыг нэвтрүүлсэн нь B.Well Swiss компанийг урт хугацааны, харилцан ашигтай харилцааг хүргэгч найдвартай хамтрагч гэдгийг батална.
B.Well Swiss AG -ийн чанарын удирдлагын систем нь олон улсын норм ISO 13485:2016 -аар баталгаажсан байдаг. B.Well Swiss -ийн бүтээгдэхүүнүүд Эмнэлгийн Тоног Төхөөрөмжийн Журмууд (MDD) 93/42/EEC эсвэл Эмнэлгийн Тоног Төхөөрөмжийн Зохицуулалт (MDR) (EU) 2017/745 -ын шаардлагыг хангадаг.
Компаний эрхэм зорилго - хүн бүрт хүртээмжтэй эрүүл мэндийн хяналтын салбарт хамгийн сайн ололтыг хийх явдал юм. B.Well компаний амжилттай хөгжлийн нууц нь эрүүл мэндийн хэрэгслүүдийн технологийн шийдлүүдийн сайн сонголт юм. B.Well компаний хэрэгслүүдэд европын хамгийн сайн чанарууд хадгалагдсан ба энэ нь найдвартай байдал, чанарын шаардлага юм.
2004 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш B.Well компани нь өндөр чанартай эмнэлгийн багаж төхөөрөмжийг бүтээхээр хөгжилд тэмүүлэн ажиллаж байна. 2012 оноос эхлэн төв офис B.Well Swiss нь нарийн үйлдвэрлэлийн салбар дахь Швейцар болон Европын тэргүүлэх эдийн засгийн бүс болох Швейцарын кантон Гэгээн Галлен инновацийн хэсэгт байрлаж байна.
Швейцар улс бол эрт үеэс гэр бүлийн эрүүл энх байдалтай төгс тохирох амар амгалан хангалуун байдлыг илэрхийлж ирсэн ба эмнэлгийн дэвшилтэт технологийн орон юм. B.Well Swiss компанийн бүтээгдэхүүний үнэнхүү Швейцар чанар нь нарийн багажийн салбарын өндөр чадвартай мэргэжилтнүүд, шилдэг эмч нар, мэргэшсэн институтын хамтын ажиллагаа, оролцоотой бий болдог.